Ким Жөн Уны айлчлалд зориулсан дурсгалын самбарыг байршуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВЛАДИВОСТОК.
/РИА Новости/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг Приморийн хязгаарт айлчлал
хийснийг тохиолдуулан Владивосток хотод дурсгалын самбар байршуулжээ. Дурсгалын
самбарыг БНАСАУ-ын өмнөх удирдагч Ким Чен Ирд зориулан босгосон дурсгалын самбарын
өмнө байршуулсан байна.
Дурсгалын самбар байршуулах ёслолын ажиллагаанд БНАСАУ-ын Ерөнхий консулын
газрын ажилтнууд, Приморийн хязгаар дахь Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн
газрын дарга Евгения Волосастова нар оролцжээ.
БНАСАУ-ын удирдагч өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлчээр Приморийн хязгаарт
хүрэлцэн ирсэн юм. Владивосток хотод тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир
Путинтай уулзсан. Энэхүү айлчлал нь Ким Жөн Уны 2011 онд засгийн эрхийг авснаас хойшхи ОХУ-д хийсэн анхны айлчлал байсан юм.