Статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-24 15:12:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймагт Үндэсний Статистикийн хорооноос мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын тоон  мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 23 сум, 1 тосгоны мэдээлллийн асуудал хариуцсан ажилтнууд болон Засаг даргын орлогч дарга нарт мэдлэг, ур чадвар олгох сургалтыг хийж байна. 


Ирэх онд эхлэх Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд
Үндэсний статистикийн хорооны ХАНСГ-ын дарга А.Амарбалаар ахлуулсан баг орон нутагт ажиллаж төрийн байгууллагын албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, аймаг сумдын статистикийн асуудал хариуцсан албан хаагчдад зориулсан сургалт мэдээллийг өгч байна. Сургалтын үр дүнд статистикийн албан мэдээллийн чанар дээшилж төрийн бодлого хөтөлбөрийг үнэлэх, хэрэгжүүлэх арга хэмжээнд суурь мэдээллийг ашиглах чадавх нь дээшлэх ач холбогдолтой гэдгийг Үндэсний статистикийн хорооны ХАНСГ-ын дарга А.Амарбал онцолж байлаа.

 

 

 

Холбоотой мэдээ