Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-06-25 07:57:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 6 дугаар сарын 25-н 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч 24-26 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ