АНУ, Мексикийн хилд гурван хүүхдийн цогцос олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-25 09:55:57

НЬЮ-ЙОРК. /CBS/. Техас муж улс болон Мексикийн хилд нэг эмэгтэй, гурван хүүхдийн цогцос олдсон тухай АНУ-ын Хилийн алба мэдэгдсэн байна.


Цогцсууд АНУ-ын өмнөд хилд баригдах хананы ойролцоох Рио-Гранде голоос холгүй олджээ. Албаны хүмүүсийн үзэж байгаагаар, эдгээр 4 хүн халуунд шингэн дутагдсаны улмаас амиа алдсан байж магадгүй аж.


Хууль бус цагаачдын 40 орчим хувь нь Рио-Гранде голыг гаталдаг байна. Сануулан дурдахад, Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг АНУ 2018 онд эхлүүлсэн юм. Калифорни муж улсын Холбооны шүүх өнгөрсөн 5 дугаар сард хана барих ажлыг түр хугацаанд хориглосон байна. 

Холбоотой мэдээ