Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-06-26 17:26:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлэхийг  Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.


2019 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд  нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

 

Дашрамд дурдахад, энэ сарын 23-ны өдрийн байдлаар 9 аймгийн 17 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаагийн усны ослоор 27 хүн амиа алджээ. Үүний 23 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм.

Холбоотой мэдээ