Гренландын мөсөн доороос 50 гаруй шинэ нуур илрүүлжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-06-27 12:14:32

НУУК. /BBC/. Өмнө нь дөнгөж дөрвөн нуурыг илрүүлээд байсан Гренландын мөсөн давхаргын доороос 56 шинэ нуур илрүүлсэн талаар эрдэмтэд мэдээлжээ.


Антарктидын мөсөн дор 470 гаруй нуур байдаг бол Их Британи, АНУ-ын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд туйлын хойд бүсэд ч мөн олон нуур оршдог байна.


Гэсэн хэдий ч эдгээр нуур нь тийм ч том хэмжээтэй биш аж. Антарктидын мөсөн доорх нуурнуудын хамгийн том нь 250 километр урт “Восток” нуур бол Гренландын нуурнуудын хамгийн урт нь 6 километр ажээ.


Эрдэмтэд ийм төрлийн нуурыг илрүүлэх сонирхол ихтэй байдгийн шалтгаан нь мөсөн давхарга доорх ус судлалын талаарх ихээхэн мэдээллийг агуулдагтай холбоотой байна.


Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Гренландын мөсний хайлах явц улам түргэссээр байгаа бөгөөд хэрэв уг мөс бүгд хайлвал дэлхийн далайн түвшин 7 метрээр нэмэгдэнэ. 

Холбоотой мэдээ