Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагааг 94.5 хувьтай дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-28 15:50:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ оны 4 дүгээр сараас эхэлсэн улсын хэмжээнд “Сум хөгжүүлэх сан”-ийн Улсын үзлэгийг явуулж дууссан байна. Уг үзлэгээр Дархан сумын СХС-гийн үйл ажиллагааг 94.5 хувьтай дүгнүүлжээ. Улсын үзлэгийн үнэлгээ үнэхээр бодит гарсан эсэхэд хяналт хийхээр ХХААХҮЯ, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг Дархан суманд ажиллалаа.

Албаны төлөөлөл Дархан сумын Сум хөгжүүлэх сангийн /СХС/ төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн дарга болон хариуцсан мэргэжилтэнтэй уулзсан аж. Тэд шаардлагатай баримт материалуудтай танилцсаны эцэст СХС-гийн хэрэгжилт, эргэн төлөлт, үр дүнг бусад суманд жишиг болохуйц сайн гэж дүгнэжээ.

ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ-ын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа хэлэхдээ: “Дархан сумын СХС-гийн төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй, зөв зохион байгуулж, зөв төслүүдийг санхүүжүүлдгийн үр дүнд эргэн төлөлт өндөр байна. Эргээд үр шимийг нь олон олон жижиг дунд үйлдвэрлэгчид хүртэж байна” гэсэн юм. Ирэх 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар улсын үзлэг шалгалтын нэгдсэн тайланг хэлэлцүүлэх ажээ.

Холбоотой мэдээ