Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-01 14:43:13

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос баасан гарагт буюу өнөөдөр дахин баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлжээ.  

“Пуужинг Хамгён-Намдо мужийн эргээс орон нутгийн цагаар 13 цагт Япон тэнгис рүү харвасан” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, ямар ангиллын пуужин харвасныг одоогоор тогтоогоогүй боловч умардынхны харвасан пуужин баллистик пуужин аж.

Өмнөд Солонгосын цэргийнхэн мөн умардууд энэ удаа ойрын тусгалтай "газар-агаар" ангиллын пуужин харвасан гэж таамаглаж байна.

Умард Солонгос ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг Япон тэнгис рүү харвасан тухай гуравдугаар сарын 10-нд мэдээлсэн билээ. Пуужингуудыг тус улсын өмнөд нутагт оршдог Хванхэ-Пукто мужаас харвасан бөгөөд тус улсын зүүн нутагт оршдог Вонсан боомтоос зүүн хойш усанд унасан байна. Үүнээс найман өдрийн дараа Умард Солонгос дахин дунд тусгалын пуужин харвасан нь усанд унахаасаа өмнө 800 орчим км нисчээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ