Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг илүү чимээтэй болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-01 13:31:14

БРЮССЕЛЬ. /Telegraph/. Даваа гарагаас мөрдөж эхлэх Европын Холбооны дүрмийн дагуу цахилгаан хөдөлгүүртэй шинэ тээврийн хэрэгслүүд чимээ гаргадаг төхөөрөмжтэй байх шаардлагатай болжээ.


Байгаль орчинд ээлтэй автомашинууд хэтэрхий чимээгүй болсон нь явган зорчигчийг эрсдэлд оруулж байгаатай холбоотойгоор уг шийдвэрийг гаргасан байна.


Дээрх дүрэмд зааснаар, цахилгаан хөдөлгүүртэй, дөрвөн дугуйтай бүх шинэ тээврийн хэрэгслүүд энгийн хөдөлгүүр шиг дугардаг төхөөрөмжтэй байх ёстой бөгөөд 2021 оноос цахилгаан хөдөлгүүртэй бүх тээврийн хэрэгсэл ийм төхөөрөмжтэй болох ажээ.


Чимээ багатай тээврийн хэрэгслүүд ухрах эсвэл удаанаар явж байх үед ойролцоох явган зорчигчид аюул учруулж болзошгүй гэж ЕХ үзэж байгаа хэдий ч жолооч нарын хувьд уг төхөөрөмжийг шаардлагагүй хэмээн үзвэл идэвхгүй болгох боломжтой юм байна. 

Холбоотой мэдээ