Иран цөмийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-02 13:41:11
Yesukheitumur Tumurbaatar

ТЕХРАН. /CGTN/. Иран улс 2015 онд дэлхийн томоохон гүрнүүдтэй байгуулсан цөмийн гэрээнд заасан "баяжуулсан ураны овоолгын хязгаар"-ыг давсан гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф даваа гарагт мэдэгдсэнийг “ISNA” агентлаг иш татан уламжилжээ.


Бид 300 кг ураны гексафторид үйлдвэрлэх хязгаараас давсан гэж Ж.Зариф мэдэгдсэн боловч Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Аббас Мусави, цөмийн гэрээгээр хүлээсэн үүргээ багасгах гэсэн бидний алхмыг ухраах боломжтой гэж мэдэгдсэн байна.


Иран 300 кг ураны гексафторид үйлдвэрлэх хязгаараас давсан болохыг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /IAEA/ нотолсон гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэний дараахан Техран мэдэгдэл хийж, энэ нь АНУ-аас авсан шинэ хориг арга хэмжээний хариу юм гэжээ.


Холбоотой мэдээ