"Үдшийн музей"-д жазз хөгжим эгшиглэнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-07-04 09:20:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чойжин ламын сүм музей соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Үдшийн музей” хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

Энэ зун  Монгол Улсын Филармонийн Баянмонгол чуулгатай хамтран "Үдшийн музейд-Жазз" тоглолтыг энэ сарын 8-нд 20:00 цагаас зохион байгуулна. Энэ орой Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Цам” үзэсгэлэн, “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол Улсын Филармонийн Баянмонгол чуулгын шилдэг уран бүтээлчдийн “Жазз” хөгжмийн тоглолтыг үзэх боломжтой юм. 

2015 онд “Шөнийн сүм музейд-Хөсөгтөн”, 2016 онд “Шөнийн сүм музейд-Морин хуурын чуулга”, 2017 онд “Шөнийн сүм музейд-Улаанбаатар чуулга”, 2018 онд “Шөнийн музейд-Colors of Mongolia” үйл ажиллагааг тус тус амжилттай зохион байгуулж 700 гаруй үзэгч, үйлчлүүлэгчийг хүлээн авчээ.

дшийн музей" хөтөлбөрт оролцсоноор зочид, үйлчлүүлэгчид сүм музейн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж, амтат ундаа, хөнгөн зууш зооглон, алжаалаа тайлна.

Холбоотой мэдээ