Канадын зүүн нутагт 40 градус хүрч халжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-07-06 13:22:24

ОТТАВА. /TASS/. Канадын зүүн нутгийн  Квебек, Шинэ Шотланд, Шинэ-Брансиук болон Онтарио мужид баасан гарагт агаарын температур Цельсийн 40 градус хүрч халсан тухай тус улсын Үндэсний цаг уурын товчоо мэдээлжээ. 


Аагим халуун мөн бямба гарагт үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид сэрэмжлүүлжээ. Харин нийслэл Оттава хотод баасан гарагт үдээс хойш термометрийн заалт 33 градусыг заасан байна. Бямба гарагт нийслэл хотод 40 градус хүртэл халах төлөвтэй байгаа аж.


Хэт халуун болж байгаа бүс нутгийн оршин суугчдад гудамжинд аль болох гарахгүй байж, ус их хэмжээгээр уухыг, мөн гадагш гарахдаа заавал малгай өмсөхийг эмч нар зөвлөжээ.


Холбоотой мэдээ