“С-400” системийг Туркт нийлүүлж эхэлсэн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-10 12:45:07
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /TASS/. ОХУ-ын “С-400” пуужингийн системийг мягмар гарагт Турк улсад хүргэсэн байж магадгүй болохыг Туркийн үндэсний “Haberturk” сонин мэдээлжээ.

"Haberturk" сонины мэдээлснээр, даваа гарагийн орой тээврийн хоёр нисэх онгоцонд “С-400” пуужингийн системийг ачсан бөгөөд мягмар гарагт ОХУ-ын Тверь хотын ойролцоох нисэх хүчний баазаас Турк руу хөөрөх төлөвтэй байсан аж. 


"Долдугаар сарын 7-нд “С-400” пуужингийн системийг ачиж эхэлж магадгүй" гэж "Haberturk" суваг өмнө нь эх сурвалжуудын мэдээлснийг иш татан уламжилж байжээ. Тус сувгийн мэдээлснээр, эхний системийг ням гарагт ачсан тээврийн онгоцонд Оросын 9 мэргэжилтэн сууж, даваа гарагт Туркт ирэхээр төлөвлөсөн ажээ.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өмнө нь мэдээлэхдээ, пуужингийн систем тээвэрлэсэн онгоц Туркийг зорино хэмээсэн боловч тодорхой хугацааны талаар дурдаагүй байна.


"Гэрээний дагуу пуужингийн системийг Туркт нийлүүлнэ" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт мэдэгджээ. 

Холбоотой мэдээ