“Hayabusa-2” чулууны сорьц цуглуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНТОКИО. /NHK/.
Японы сансар судлалын “Hayabusa-2” төхөөрөмжийг Рюгү бага гараг дээр хоёр
дахь удаагаа газардуулж, чулууны
сорьц цуглуулах ажиллагааг эхлүүлсэн гэж тус улсын Сансар судлалын
агентлаг /JAXA/ мэдээлжээ.
Сансар судлалын
агентлагийн инженерүүд “Hayabusa-2” төхөөрөмжийг Рюгү
дээр өнгөрсөн хоёрдугаар сард анх газардуулж, дөрөвдүгээр сард бага
гараг руу металл биет шидэх ажиллагаа явуулсны дүнд хиймэл тогоо /хонхор/ үүсгэсэн юм.
Мэргэжилтнүүд “Hayabusa-2” төхөөрөмжийн өнгөрсөн тавдугаар сард авсан тогооны ойролцоох хэсгийн гэрэл
зургуудаас газардах боломжтой газрыг шинжилсэн байна. “Hayabusa-2” даалгавраа амжилттай биелүүлж
чадвал бага гарагийн гадаргуугаас чулууны сорьц цуглуулсан анхны тохиолдол энэ
болно.
“JAXA”-гийн
инженерүүдийн мэдээлснээр, төхөөрөмж анх Рюгү дээр газардах үед камер болон
бусад хэрэгслүүд нь бага зэрэг эвдэрсэн хэдий ч ашиглах боломжтой байгаа ажээ.
Японы баруун
өмнөд нутагт байрладаг Танэгашима сансрын төвөөс 2014 оны 12 дугаар сард
хөөргөсөн “Hayabusa-2” төхөөрөмж Рюгү бага гарагт өнгөрсөн оны
зургадугаар сард хүрсэн бөгөөд даалгавраа гүйцэтгэсний дараа 2020 оны эцсээр
дэлхийд буцаж ирэхээр төлөвлөжээ.