Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-12 13:11:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд орсон хур борооны улмаас Баян-Өлгий аймгийн Ховд, Булган, Буянт, Сагсай, Турган, Харбут, Согоог зэрэг голын усны түвшин нэмэгдэж олон жилийн дунджаас 5-20 см-ээр давсан талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Ирэх тав хоногийн хугацаанд ихэнх нутгаар бороо орж, усны түвшин нэмэгдэх хандлагатай гэнэ. Иймд дээрх голуудын дагуу суурьшиж,  зусаж байгаа айл өрх болон аялал зугаалгаар амарч буй аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голуудын эрэг орчим тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Холбоотой мэдээ