Улсын начин Д.Анар харцага цолны болзол хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-07-12 16:52:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд гурван аварга, гурван арслан, нэг гарьд, нэг начин учраа бөхчүүдээ давж долоогийн даваанд уран мэхээ уралдуулан хүчийг сорин барилдахаар боллоо.


Тодруулбал, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга Н.Батсуурь  /Увс/, Улсын аварга С.Мөнхбат /Увс/, Монгол Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/, Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/,  Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/, Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/  нар зургаа давсан байна.  Харин Улсын начин Д. Анар /Дорнод/, Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/-гөөр зургаа давж Монгол Улсын Харцага цолны болзол хангав.

Холбоотой мэдээ