Авто раллид оролцохоор 38 орны 945 иргэн, 337 тээврийн хэрэгсэл, дөрвөн онгоц хил нэвтэрчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-07-14 22:31:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор "Торгоны зам" олон улсын авто ралли тэмцээнд оролцохоор 38 орны 945 иргэн, 337 тээврийн хэрэгсэл, дөрвөн онгоц нэвтэрчээ.

Эдгээр Торгоны зам" олон улсын авто раллигийн тамирчид ОХУ-аас Монгол Улсад орж ирэх үеийн хамгаалалтыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хамт олон өндөр түвшинд гүйцэтгэлээ. Энэ үеэр тус газрын 120 цагдаагийн алба хаагч, төрийн болон төрийн бус байгууллагуудын 305 ажилтан, албан хаагчид хамтран үүрэг гүйцэтгэсэн байна.

Олон улсын түвшинд уламжлал болон зохион байгуулж ирсэн энэхүү "Торгоны зам" авто ралли тэмцээнд оролцох тамирчид ОХУ-аас Монгол Улсын Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Сайхан сумаар дамжин өнгөрч Сайхан сумын Номгон гуравдугаар багийн нутаг дэвсгэрт уралдаан зохион байгуулсан аж.  

 

Холбоотой мэдээ