Баруун гурван аймгийн цахилгааныг хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Чадан-Хандгайтын чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт засварын ажил хийхээр болсон байна.
Энэ дагуу энэ сарын 16-21-ний өдөр өглөөний 6-19 цагийн хооронд ОХУ-аас цахилгаан эрчим хүчийг хязгаарлах юм
байна. Дээрх хугацаанд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 1-р зэргийн хэрэглэгчдийг
Дөргөний усан цахилгаан станцаас тус бүр 1 мвт-ын цахилгаан эрчим хүчээр хангах
аж. Иймээс ард иргэдийг ажил төрлөө зохицуулахыг “Баруун бүсийн эрчим хүчний
систем” төрийн өмчит хувьцаат компаниас анхааруулж байна.