Хяналтын бүлэг бүтээн байгуулалтад хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-17 11:05:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Одоогоос нэг жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дэргэд Иргэдийн оролцоотой хяналтын бүлэг байгуулсан байна.

Тус бүлэг үйл ажиллагаагаа өргөжүүлж энэ жил баг бүхэнд Иргэдийн хяналтын бүлэгтэй болжээ. Бүлгийн гишүүд багийнхаа нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа ОНХС-ийн бүтээн байгуулалтын ажлыг хянах гол үүрэгтэй аж.

Мөн гудамжиндаа баригдаж байгаа гэрэлтүүлэг, камержуулалт, худаг, зам гүүрийн ажлын чанарыг эхнээс нь хянаж байгаа аж. Ингэснээр суманд хийх буй бүтээн байгуулалтын ажил чанартай, сайн байх болно хэмээн бүлгийн зарим гишүүн хэллээ. Энэ удаа хяналт тавих аргачлалыг хуваалцаж, тэднийг дасгалжуулах сургалтыг зохион байгуулжээ.

 

 

Холбоотой мэдээ