Цэрэг татлагын үзлэг эхлэх гэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үзлэг 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх гэж байна. Цэргийн алба хаагаагүй 18-28 хүртэлх насны хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд тухайн заасан хугацаанд бэлэн байхыг анхааруулж байгаа юм.
Мөн цэргийн алба хаагаагүй, цэрэг татлагт оролцох эрчүүдийг 4 дүгээр сарын 15-наас өмнө шилжилт хөдөлгөөний асуудлаа хийж, зарлан дуудах бичгээ өөрсдийн харъяа багаасаа авах ажээ. Өмнөговь аймагтаа хамгийн олон хүн ам суурьшсан аймгийн төв Даланзадгад сумын цэрэг татлагын үзлэг 4 дүгээр сарын 23-нд кохион байгуулах аж. Цэрэг татлагын үзлэгт оролцогчдын хяналтын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан цэргийн үүрэгтнүүд анхан шатны бүртгэл, бичиг баримтын бүрдүүлэлтээ хангаж ажиллахыг анхааруулж байна.
Цэрэгт татагдаж байгаа иргэд болоод, цэрэг татлага болох хугацаа нууцлалын зэрэгт байдаг учраас албан ёсоор мэдээллэх боломжгүй гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас мэдэгдлээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн