Уринш боловсруулахад зориулж 670,0 сая төгрөгийн зээл олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-23 13:11:43

Булган /МОНЦАМЭ/ “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Булган аймаг дахь салбар энэ жилийн уринш боловсруулалт, ургамал хамгааллын бодисоор хангах арга хэмжээнд зориулан 670,0 сая төгрөгийн зээлийг тариалан эрхлэгчдэд олгосон байна.

Тодруулбал,тус салбараас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 160 аж ахуйн нэгж, иргэн энэ жилийн уринш боловсруулах шатахуунд 338,0, ургамал хамгааллын бодис авахад 332,0 сая төгрөгийн зээл авчээ.

ХХААЯ-наас баталсан хуваарь, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгох зээлийн журам, шалгуур үзүүлэлтийн дагуу уринш боловсруулах, ургамал хамгааллын бодис, хор грипцедээр хангахад шаардлага хангасан иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн дэмжлэг үзүүлж байна гэж “Тариалан эрхлэлтийн дэмжих сан”-гийн Булган аймаг дахь салбарын эрхлэгч Б.Оюунбат ярилаа. 

Холбоотой мэдээ