Гамшиг, ослын улмаас нас барсан хүний тоо 6 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-24 12:04:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 2968 удаа гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиож, 112 хүн нас барж, 38 хүн гэмтэж бэртжээ.


Мөн 24763 толгой мал, амьтан хорогдож, 6.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар өссөн байна. ОБЕГ-ын алба хаагчид тээврийн хэрэгслийн ослын 39 удаагийн дуудлагаар автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 61 хүний амийг аварсан байна.


Учирсан хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны болон бусад байгууллага, орон нутгийн иргэд нийт 19761 хүн, 3765 автомашин ажиллаж, 842 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хамгаалсан эд хөрөнгө 9.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас тэрбум төгрөг зарцуулсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.


 


Холбоотой мэдээ