Ирэх сард Баян-Өлгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-31 14:55:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан урьдчилсан мэдээгээр наймдугаар сард агаарын температур нутгийн зүүн хэсгээр 17-22 хэм, баруун хэсгээр 3-18 хэм буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5  хэмээр дулаан байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, гуравдугаар арав хоногийн сүүлчээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад хугацаанд шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байх аж.

Энэ сард орох борооны хэмжээ олон жилийн дундаж орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар бороо орно.

Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар салхины хурд түр зуур 18-20 м/с-д хүрч ширүүсэж болзошгүйг аймгийн УЦУОШТ-өөс анхааруулав. 

Холбоотой мэдээ