“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам эхлэхэд нэг хоног үлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-08-09 11:55:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Их газрын чулууны ууланд болох “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадамд оролцох дуучид, морин хуурчид, зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн төв, хөдөөнөөс Их газрын чулууг зорилоо.

Наймдугаар сарын 10-наас 11-нд болох 3000 уртын дууч, морин хуурчийг гол цөмөө болгосон “Урлагийн их наадам”-ын бэлтгэл ажил дуусч байна. 

Монгол ёс заншил, үндэсний хөгжим, уртын дуугаа ирсэн гийчдэд хүргэх урлагийн их наадам зөвхөн дуу хуурын өлгий Дундговь аймгийг Монгол Улсдаа төдийгүй Монгол орныг дэлхий дахинаа сурталчлах томоохон үйл явдал болно.

Тиймээс энэхүү үйл ажиллагаанд Дундговь аймгийн ажил хариуцсан хүмүүс, ард иргэдийн төлөөлөл сэтгэл  зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулан  ажиллаж байна.

Урлагийн их наадмын үеэр наадамчин олонд худалдаа, үйлчилгээ үзүүлэхээр 98 аж ахуй нэгж, иргэн зөвшөөрөл авсан бөгөөд тэдний эрүүл ахуй, аюулгүй байдлыг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын алба, Онцгой байдлын газар зэрэг тусгай чиг үүргийн байгууллагууд хангаж ажиллана.

Холбоотой мэдээ