Хоёр багийн 112 өрх үерт автав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-09 11:05:20

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-нд орон нутгийн 19 цагийн үед орсон хүчтэй борооны улмаас Улаангом сумын IX, XII багийн зарим айл өрхүүд үерт автжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Ажлын хэсэг шуурхай арга хэмжээ авч  үерт автсан 112 айл өрхөөс нэн шаардлагатай зургаан өрхийг 1-ээс 1,5 км газарт нүүлгэн шилжүүлсэн бол 106 айл өрхийн 67 хашааны дагуу 1.3 км газарт үерийн уснаас хамгаалсан далан хийсэн байна.

Харин есдүгээр багийн 28 дугаар гудамж дагуух сайжруулсан замд 300 метрийн урт, 60 сантиметр өргөн, 50 сантиметр гүн суваг хийжээ.

Холбоотой мэдээ