Завхан суманд түмэн тэмээний баяр болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Завхан сум 1973, 1989 онд тэмээн сүргээ түмэд хүргэж байсан бол 30 жилийн дараа гурав дахь удаагаа "Түмэн тэмээний баяр"-аа тэмдэглэж байна.
Завхан суманд болж байгаа “Түмэн тэмээний баяр”-ын
нээлтийн
үйл ажиллагаанд 500 гаруй тэмээг оролцуулжээ.
Тэмээн
парад, тэмээний уралдаан, ачаатай тэмээ хөтлөх зэрэг
арга
хэмжээ болсноос гадна хүчит бөхийн барилдаан, зургаан
насны хурдан морьдын уралдаан, сурын харваагаар үргэлжилж буй.
Завхан сумын мал 2018 оны жилийн эцсийн тооллогоор 124820 хүрч үүнээс 10522 тэмээ тоолуулсан нь Увс аймгийн баруун бүсэд тэмээн сүргээрээ тэргүүлэх үзүүлэлт болжээ.
Тус сумаас улсын аварга тэмээчин, хөдөлмөрийн баатар цолоор Г.Шагдарсүрэн, "Улсын аварга тэмээчин"-ээр Г.Бааст, Ч.Чулуун, Ш.Надмид, Ш.Бааст, Д.Дамдинсүрэн нар шалгарч байсан бол "Аймгийн аварга тэмээчин", "Энх сүрэгтэн", "Сумын аварга тэмээчин"-ээр олон арван малчин шалгарч байжээ.