Халдлага болсон хотуудын нэрээр сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-09 13:43:35

ВАШИНГТОН. /CNN/. “TIME” сэтгүүл шинэ дугаарынхаа нүүрэнд АНУ-ын 253 хотын нэрийг дурдсан тухайгаа мэдэгджээ. Эдгээр хотыг нэгтгэх болсон шалтгаан нь галт зэвсгийн халдлагатай холбоотой гэнэ.  


Тус сэтгүүлийн албан ёсны “Твиттер” хуудаст байршуулсан сэтгүүлийн зураг дээр мөн  “enough” буюу хангалттай гэдэг үгийг тод томруунаар дүрсэлсэн байна. Түүнчлэн шинэ сэтгүүлийн нүүрний зургийг нийтлэхдээ “Бид дотроосоо идэгдэж байна” хэмээн жиргэжээ.


Техас муж улсын Эль-Пасо, Охайо муж улсын Дейтон хотод зэвсэгт этгээд гал нээсний улмаас олон хүн амиа алдсан хэрэг гарч, олон нийтийн зүгээс галт зэвсгийн хүчирхийллийг зогсоохыг АНУ-ын Засгийн газарт уриалсны дараа “TIME” сэтгүүлийн шинэ дугаарын нүүр ийнхүү гарсан байна. 

Холбоотой мэдээ