Экспортын таатай нөхцөл олгодог орнуудынхаа жагсаалтаас Японыг хасжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-12 15:14:11

ТОКИО. /Ёнхап/. БНСУ-ын Засгийн газар экспортын хөнгөлөлттэй нөхцөл олгодог орнуудынхаа жагсаалтаас Японыг хасжээ.


Электрон үйлдвэрлэлд ашиглагддаг гурван төрлийн материалын БНСУ-д хийдэг нийлүүлэлтээ хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоо зогсоож байгаагаа Япон улс 6 дугаар сарын эхээр мэдэгдсэн юм. Энэ алхмыг БНСУ-ын эрх баригчид Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчсөн явдал гэж үзэж, хариу арга хэмжээ авсан байна.


Япон нэгдүгээр зэргийн экспортлогчдоос хоёр руу орж байна хэмээн БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Сон Юн Мо мэдэгджээ.


БНСУ-ын Засгийн газрын үзэж байгаагаар, пуужингийн технологи, цөмийн материалууд, химийн бодисууд болон давхар зориулалттай бүтээгдэхүүнүүдийн худалдаанд тавьдаг олон улсын экспортын хяналтын зарчмуудыг дагаж мөрддөггүй улс орнууд хоёрдугаар зэргийн экспортлогч орнуудад хамаардаг байна.


Иймэрхүү бүтээгдэхүүний экспортын зөвшөөрлийг авах үйл явц одоо Япон улсын хувьд илүү хугацаа шаардах аж. 

Холбоотой мэдээ