Шарилжны харшлын эсрэг дархлаажуулалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-06 13:44:43

“Харшлын эсрэг 7 хоног” тэмдэглэлт өдрийн хүрээнд шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийж эхэлжээ.

Энэ талаар тус төвөөс тодруулахад, “Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг учраас 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг. Эмчилгээ хийлгэхийн тулд эхлээд эмчид үзүүлэн, сорил тавиулах хэрэгтэй. Манай төвд тарилга, цацлага, эмийн  дархлаажуулалт хийж байна. Эрүүл мэндийн даатгалын 2016 оны шимтгэлээ төлсөн иргэн үнэ төлбөргүй бөгөөд төлөөгүй нөхцөлд вакцин нэг удаа хийлгэхэд 15 мянган төгрөгийн үнэтэй. Харин цацлагыг гэрийн нөхцөлд эмчийн заавраар хийнэ.Дархлаажуулалтад 13-60 насны хүмүүс хамрах боломжтой” гэв.

Ургамлын тоосжилтын үед дархлаа суларвал харшилтай болох эрсдэлтэй байдаг учир хаврын улиралд дархлаагаа дэмжих хэрэгтэй аж.

Тус дархлаажуулалт энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ