Монголын зургаан зурагчин Олон улсын уралдааны шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-21 13:33:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын “Жүн Юүн” группээс зарласан адууны гэрэл зургийн олон улсын уралдаанд 13 орны 1853 зурагчин 16 810 бүтээл ирүүлсэн байна. Монгол улсаас 52 хүн 368 зургаар оролцжээ. Уралдаанд Монгол Улсын  зургаан зурагчин шагнал хүртлээ гэж Монгол зурагчдын нэгдсэн холбооноос мэдээллээ.

Мэдээллийн “MPA” агентлагийн зурагчин Б.Бямба-Очир хүрэл медаль, аялагч гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, “Эгэл” төслийн санаачлагч П.Баттулга, чөлөөт уран бүтээлч Б.Баттөгс, Ч.Ганболд, Баянхонгор аймгийн гэрэл зурагчин П.Отгонбаатар нар тусгай байрт шалгарсан байна. Мөн Өвөрмонголын Зүүн Сөнөд хошууны малчин С.Цэнгэлбаяр /Монголд амьдардаг гэрэл зурагчин/, Английн Хатан хааны хүндэт харуул, морьтой холбогдолтой үйл ажиллагааны зургийг авдаг Хэнри Даллал нар тусгай шагнал хүртсэн байна.

Холбоотой мэдээ