ӨНӨӨДӨР:"Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн хаалт болно

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-08-22 08:03:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 22-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд хэрэгжсэн "Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн хаалтын болно.

09.00 цагт Game arena цахим төвийн цирк, 11 дүгээр хороолол, Өргөө салбарт хуульчид мэргэжлийн шалгалт өгнө. Утас: 98066116

11.00 цагт Монгол цэргийн музейд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэн нээнэ.

12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэс 5 толгой” ХК-ийн Эв санааны нэгдэл ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Соёл Урлагийн газрын хурлын танхимд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулах "Торгоны зам" хамтарсан тоглолтод оролцох хоёр улсын уран бүтээлчид уулзана.

13.00 цагт Монголын хүүхдийн ордонд Монгол-Хятадын хамтарсан хүүхдийн тоглолт болно.

17.00 цагт Монголын Уран зургийн галарейд Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ-аас "Хоттой учрахуй-Контемпорари урлаг: Герман Монголын чиг хандлага” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц, хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

Холбоотой мэдээ