Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-08-23 07:42:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 23. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр.

Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Гал

Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. 22:57 цагт сар тал болно. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 19 цаг 01 минутад эхэлнэ. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Холбоотой мэдээ