Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-23 11:43:10
Yesukheitumur Tumurbaatar

ПАРИС. /CNN/. Амазоны ширэнгэн ойд дэгдээд байгаа ойн түймэр нь удахгүй болох “Их 7”-гийн уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудын тэргүүнд байх ёстой "олон улсын гамшиг" юм гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.


Тэрбээр твиттер хуудсандаа “үнэндээ бидний орон гэр шатаж байна” гэж жиргэжээ. Үүний зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэхүү асуудалд ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.


Харин Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару, Амазоны ширэнгэн ойд гарсан их хэмжээний түймэртэй тэмцэхэд манай Засгийн газрын нөөц бололцоо хүрэлцэхгүй байна гэж өмнө нь мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ