Японы баруун өмнөд нутагт үерийн түгшүүр зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-28 13:09:31
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Японы баруун өмнөд нутгийн мужуудад их хэмжээний аадар бороо орсонтой холбогдуулан тус бүс нутагт хөрсний гулгалт болон үерийн түгшүүр зарласан байна.


Цаг уурын газрын мэдээлснээр, Кюшү арлын хойд хэсгийн Фүкүока, Сага, Нагасаки мужид түгшүүр зарлажээ. Сага мужийн Такео хотын зам дээр үерийн усанд урсаж байсан автомашинаас хүмүүсийг аварсан гэж Цагдаагийн газраас мэдээлжээ.


Сага, Такү хотод аадар бороо орж, унасан хур тунадасны хэмжээ нэг цагийн дотор 120-200 миллиметр хүрсэн гэж Цаг уурын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ