ӨНӨӨДӨР: ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн үзүүлэх тоглолт Хүй долоон худагт болно

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-08-28 09:22:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 28-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт "Трансперенси Интернешнл Монгол" ТББ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор “Ил тод байдал ба иргэний төсөв боловсруулах аргачлал” сургалт "Континентал" зочид буудалд болно.

10.30 цагт НМХГ-ын хурлын танхимд сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

11.00 цагт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээх-Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн тайлан танилцуулах зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

11.30 цагт "Фантастик" продакшны бүтээл "37 дугаар точка" олон ангит киноны хэвлэлийн хурал  “Aurug place” эвэнт холлд болно. 

11.30 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд худалдаа, нийтийн хоолны шинэчилсэн стандартыг мөрдөж эхлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт  ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн үзүүлэх тоглолт Хүй долоон худагт болно.

12.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд сэтгүүлч Уянгын хандивын хэвлэлийн хуралтай.

Холбоотой мэдээ