Грект түймрийн улмаас хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-28 13:18:16
Yesukheitumur Tumurbaatar

АФИН. /BBC/. Грект ойн түймрүүдийн улмаас далайн эрэг орчим болон зочид буудлуудаас хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ.


"Түймрийг унтраахаар 700 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа хэдий ч хэт хуурай цаг агаар, хүчтэй салхины улмаас түймэр улам газар авж байна" гэж эрх баригчид мэдээлсэн байна.


Томоохон түймэр дэгдсэн Грекийн Самос арлын хэд хэдэн зочид буудлаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Самос арлын зүүн хэсгээс мянга орчим жуулчин болон оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж Грекийн “ANA” агентлаг мэдээлжээ. 

Холбоотой мэдээ