Ху Чуньхуа тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ыг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-30 16:48:05

МОСКВА. /TASS/. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд Ху Чуньхуа тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирнэ хэмээн Хятад улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуэй мэдэгджээ.


Владивосток хотод болох энэхүү чуулга уулзалтад оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Alibaba, Asia Fortune Forum, Bank of China, COFCO, CAMC Engineering, State Grid Corporation, China Railway International Group зэрэг Хятадын томоохон компанийн төлөөлөгчид багтах аж.


Дорнын эдийн засгийн V чуулган ирэх сарын 4-6-нд Владивосток хотноо болох юм. "Росконгресс" сан энэхүү чуулга уулзалтын зохион байгуулагчаар ажиллана. 

Холбоотой мэдээ