Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-09-01 08:32:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байж, ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна.


 2019 оны 9 дүгээр сарын 1-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд   5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 градус дулаан байна.

Холбоотой мэдээ