Дорноговьд 1700 гаруй зургаан настан ерөнхий боловсролын сургуулийн босго алхав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-09-02 14:01:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 01 буюу шинэ хичээлийн жилийн анхны өдөр Дорноговь аймгийн хэмжээнд 1700 гаруй зургаан настан ерөнхий боловсролын сургуулийн босго алхлаа.

Тэдний тавиас илүү хувь нь аймгийн төв Сайншанд болон Замын-Үүдийн сургуульд элсчээ. Сургуулийн сургалтын чанар, зах зээл, амьдрах орчин нөхцөл, хүүхдийнхээ алс ирээдүйг бодож хөдөөгийн эцэг эхчүүд зургаан нас хүрсэн хүүхдээ суманд биш аймгийн төвд нэгдүгээр ангид оруулах хүсэл их байдаг аж.

Аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангид дөрвөөс таван бүлэгт дунджаар 180-200 орчим зургаан настнууд сурч байна.   

Холбоотой мэдээ