Сөүлд дроны фестивал зохион байгуулна

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-09-04 13:24:17

СӨҮЛ. /Yonhap/. Ирэх бямба гарагт зохион байгуулах дроны фестивалын үеэр олон төрлийн дронуудыг үзүүлж, дроны тэмцээн зохион байгуулна гэж БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргаа лхагва гарагт мэдээлжээ.


Сөүлийн зүүн хэсэгт оршдог “Gwangnaru Hangang” дрон паркт болох уг арга хэмжээ дронуудын үзүүлбэрээр эхлэх бөгөөд олон төрлийн дроныг дэлгэсэн үзэсгэлэнг үзэх боломжтой. Зарим асарт дроноор загас барьж, хөл бөмбөг тоглож үзүүлэх гэнэ. Нэг өдрийн фестивал “LED” гэрлүүдээр тоноглосон дронуудын үзүүлбэрээр өндөрлөнө.


Ташрамд дурдахад, цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас уг арга хэмжээг хойшлуулж магадгүй бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр БНСУ-д “Линлин” шуурга дэгдэх төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ