“Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Ховд аймгийн “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх төсөл хэрэгжихээр болж нээлтээ хийв.
Төслийн үйл
ажиллагаа энэ сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ.
“Бадамлах дөл” ХХК-ийн
дулааны станцаас төв дамжуулах шугам
сүлжээг 1.2 тэрбум төгрөгийн
санхүүжилтээр бүрэн шинэчлэх аж.
Тодруулбал, “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцаас Тулгын
30 айлын орон сууцны уулзвар (8 дугаар цэг) хүртэл газарт Ф300 мм-ийн диаметртэй шугам буй. Үүнийг шинэчилж Ф426 мм-ийн шугам болгоно.
Мөн Тулгын 30 айлын орон сууцны уулзвар (8 дугаар
цэг)-аас Дөрвөн 30 айлын орон сууц (10 дугаар цэг) хүртэл газарт Ф250 мм-ийн диаметртэй шугам буй. Үүнийг Ф325 мм-ийн
шугам болгон шинэчилнэ.
Түүнчлэн Дөрвөн 30
айлын орон сууц (10 дугаар цэг)-аас Гуравдугаар цэцэрлэг (13 дугаар цэг) хүртэл Ф200 мм-ийн диаметртэй шугам байна. Түүнийг Ф273
мм-ийн шугам болгон шинэчлэх аж.
Мөн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн ЦТП-ээс 10, 5 дугаар цэг хүртэлх Ф150 мм-ийн диаметртэй шугамыг Ф219 мм болгон шинэчлэхээр төлөвлөсөн байна.
Нийтдээ 1,5 км хос шугам сүлжээг шинэчлэх юм.
Шугам сүлжээг шинэчилснээр Ховд аймгийн 1700 айл өрх, 103 аж ахуй нэгж байгууллага, 21 төсөвт байгууллагыг дулаанаар хангадаг "Бадамлах дөл" ХХК-ийн станцын дулаан хангамж сайжирч, улмаар хүчин чадал өргөжих боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
“Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станц 1986 онд ашиглалтад оржээ.

