Баян-Өлгийд хадлан бэлтгэх ажил 75 хувьтай байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-06 13:33:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг 2019 онд малчдын түвшинд 63 мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс энэ сарын 4-ний өдрийн байдлаар 47,3 мянган тонныг бэлтгэж, төлөвлөгөөний биелэлт 75,1 хувьтай байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр хадлан бэлтгэх ажил Алтай, Алтанцөгц, Баяннуур, Дэлүүн, Толбо суманд 90-109 хувь, Бугат, Буянт, Сагсай, Улаанхус, Цэнгэл суманд 81-88 хувь, Ногооннуур, Өлгий суманд хамгийн бага буюу 18-33 хувьтай байгаа аж.

Харин Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолын дагуу сум тус бүр аюулгүйн нөөцөд 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлдэх ёстой. Тус аймгийн хувьд Алтанцөгцөөс бусад сум өвс тэжээлийн аюулгүй нөөц хараахан бүрдүүлээгүй.

Баян-Өлгий аймагт хадлан бэлтгэх ажил ирэх сарын нэгнийг хүртэл үргэлжилнэ.    

Холбоотой мэдээ