Сайншанд сумын иргэдийн нүүн шилжих дадлага, сургуулилт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-06 13:04:43

Дорноговь /МОНЦАМЭ/. “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Дорноговь аймагт зохион байгуулахтай холбогдуулан Сайншанд сумын иргэдийн нүүн шилжих дадлага, сургуулилт  09 дүгээр сарын 21-нд болно.

Нүүн шилжих дадлага сургуулийн бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд дуут дохио гурван удаа дуугарахад иргэд өөрийн харьяа багийн аюулгүйн талбайд цугларна.

Нэг болон зургадугаар багийн нүүн шилжих аюулгүйн талбайг зургадугаар багийн нутаг Жанчивын гудамж аймгийн БОАЖГ-ын мод үржүүлгийн талбайн хойно, II багийн нүүн шилжих аюулгүйн талбайг Дулдуйтын гудамж хуучин нисэх буудал, III багийн нүүн шилжих аюулгүйн талбайг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд, IV болон VII багийн нүүн шилжих аюулгүйн талбайг Депо байрны баруун талд тус тус байрлуулжээ.

Харин баруун, зүүн, дунд Буянт ухаа, төмөр замын точик, бөөний бараа баазын ойр орчимд амьдардаг иргэд III багийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах аюулгүйн талбайд тус тус очиж бүртгүүлнэ.

Гамшгийн эсрэг олон улсын сургалт, дадлага сургуулийг “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болон орон нутгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний команд штабын сургууль гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулах аж .

Холбоотой мэдээ