Хөгжлийн сангийн хөрөнгөөр хүүхдийн шүдийг эрүүлжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 08:35:45

Увс аймаг 2014, 2015 онд хүүхдийн өвчтэй шүдийг эмчлэх ажил зохион байгуулсан бол энэ оноос эхлэн “Сийлант” төсөл арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймаг, сумын Орон Нутгийн Хөгжлийн Сангаас 176 сая төгрөг зарцуулж, 6-17 настай хүүхдүүдийн шүдэнд цоорлоос хамгаалах түрхлэг түрхэж байна.

Хүүхэд багачуудынхаа амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахдаа олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил Франц, Тайванийн эрүүл мэндийн байгууллагууд ирж, хүүхдүүдийн шүдийг эмчилсэн бол энэ удаад Тайванийн баг дахин ажиллаж байна. Тус баг Улаангом сумын Цогцолбор 1, 2-р сургуулийн 1500 хүүхдийн шүдэнд цоорлоос хамгаалах түрхлэг түрхсэн юм.

Өнгөрөгч 2014-2015 онд хүүхдийн амны хөндийн үзлэг оношлогоо, эмчилгээ хийхэд орон нутгийн төсвөөс 98 сая төгрөг зарцуулж, 19 мянга гаруй хүүхдийг үзлэгт хамруулсан байдаг. Эдгээр хүүхдүүдийн 72.5 хувь нь шүдний өвчлөлтэй болох нь тогтоогдсон учраас олон өвчний суурь шалтгаан болдог шүд цоорлыг эмчлэн эрүүлжүүлж, эрүүл шүд хамгаалах ажлыг Увс аймаг ийнхүү үе шаттайгаар хийж байна.

Увс аймаг Б.Батхүү
 

Холбоотой мэдээ