Хулгана, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-09-08 09:08:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 8. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 10. Адъяа гараг. Суулга одтой, хоёр хар мэнгэтэй шар бич өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Гал

Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам  хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 7 цаг 30 минутад эхэлнэ. Сэвлэг үргээх болон үс засуулбал эрч хүч ихэснэ хэмээжээ.

 

Холбоотой мэдээ