Гудамжинд явсан иргэдийг мэсээр гэмтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-12 16:26:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Согтуудаа гудамжинд явж байсан иргэдийг хутгалж гэмтээсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн шалгаж байна. 


Тодруулбал, өчигдөр 16.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн утсанд "Манай нөхөр хутгалуулчихаад ирлээ" гэсэн мэдээлэл иржээ. Энэ дагуу шалгахад, иргэн Н гэгч архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд маргалдан архины шилний хагархайгаар хүзүүг нь зүссэн байна. Улмаар гэртээ орж хутга аваад, гудамжинд явсан үл таних, 36-53 насны гурван хүнийг хутгалж, гэмтэл учруулжээ. Одоогоор хохирогчдын гэмтлийн зэрэг, гэмт этгээдийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоохоор ажиллаж байна. 

Холбоотой мэдээ