Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдогийн академи байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-13 13:20:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар жүдо бөхийн академи байгуулжээ.


Тэрбээр академиа “Мон-Алтиус Цагаанбаатар” гэж нэрлэсэн байна. Тус академийн багшаар түүнээс гадна ОУХМ Ч.Болдбаатар, С.Баяртүвшин нар ажиллах юм. "Афин-2004" зуны 28 дугаар олимпын наадмын жүдо бөхийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Х.Цагаанбаатар 2028 онд Лос-Анжелесын олимпын их наадамд оролцох тамирчдыг бэлдэх зорилго тавьсан бөгөөд 6-12 насны 200 хүүхэд бүртгэхээр төлөвлөсөн байна.


Холбоотой мэдээ