Нэг уут шахмал түлшийг 7000 төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-16 21:19:02

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд ганцхан “Номин шилтгээн констракшн” ХХК-ийн Шахмал түлшний үйлдвэр  үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн  үйлдвэрлэсэн  шахмал  түлшээ  нэг тонныг 140 мянга,  нэг уутыг нь 7000 төгрөгөөр борлуулж байна.

Тус үйлдвэр өдөрт  40-80  тонн сайжруулсан  нүүрс  үйлдвэрлэх хүчин чадалтай,  найман ажилтантай.  

Тус үйлдвэр өнгөрсөн жил 3000 орчим тонн шахмал түлш  үйлдвэрлэж байжээ. Тэгвэл  энэ жил 6-8 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж үйлдвэрийн  менежер Б.Чимэдцэрэн хэллээ.

Шахмал түлшийг үйлдвэр, аймгийн төв зах гэсэн хоёр төвлөрсөн цэгээр борлуулж байна.

Шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх ба байгальд ээлтэй болохыг албаны эх сурвалж онцоллоо.

Ховд аймгийн  Жаргалант сумын гэр хороололд  8000 гаруй айл өрх амьдардаг.    

Холбоотой мэдээ