Аврагч Э.Үнэнбат эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2019-09-19 17:07:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ОБЕГ-аас мэдээлснээр  Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтрааж байгаад хүндээр түлэгдсэн  аврагч, гал хамгаалагч Э. Үнэнбат эмчилгээ хийлгэхээр өнөөдөр БНСУ-ыг зорьсон байна. 

Э.Үнэнбатын биеийн 70 хувь нь түлэгдэж,  хоёр гарын арьс таталдаж, үхжин хатангирших эрсдэл тулгарсан тул БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхэд нийт 200 гаруй сая төгрөг шаардлагатай  болжээ. Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас түүний эмчилгээний зардалд 100 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна. Мөн үүн дээр  Онцгой байдлын байгууллагын алба хаагчдынхаа дунд зохион байгуулсан хандив тусламжийн үр дүнд Э.Үнэнбатын эмчилгээний зардлын 60 гаруй хувь нь бүрдсэн тул БНСУ-ын Жүн-Ан эмнэлэгт эмчлүүлж, хагалгаа хийлгэхээр тус улсыг зорьсон байна.

Холбоотой мэдээ