Зуны олимпид оролцох баг тамирчдаа дэмжих хөдөлгөөн өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-09 23:30:50

Дархан-Уул аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэсийн хамт олон “РИО-2016" Олимпийн наадамд оролцох Монголынхоо баг тамирчдаа дэмжих хөдөлгөөнд нэгдлээ.

Тус Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга Л.Эрдэнэбилиг:-“Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэгийн санаачлагаар зохион байгуулагдаж буй "РИО-2016" Олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжих "Олимпийн хөгжлийг дэмжих сан" болон шилжин явах цомыг манай байгууллага баяртайгаар хүлээн авч нэгдэж байна. Манай хамт олноос дэлхийн спортын их наадам, зуны олимпийн 31 дүгээр их наадам "РИО-2016"-д оролцох баг тамирчдад чин сэтгэлийн спортын өндөр амжилт хүсч алтан соёмбот төрийнхөө далбааг РИО-гийн тэнгэрт мандуулж Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанаа цуурайтуулж чадна гэдэг итгэж байгаа. Ингээд "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-ийн хандивын аяны хүрээнд манай хэлтсийн хамт олон 400 мянган төгрөг хандивлаж байна” гэв.

Хэдхэн сарын дараа эхлэх зуны олимпийн их наадамд оролцох тамирчдаа дэмжих хөдөлгөөн тус аймагт эрчимтэй өрнөж "Олимпийн хөгжлийг дэмжих сан" болон шилжин явах цом тус аймгийн үйлдвэр байгууллагуудаар аялж эхлэсэн нь энэ юм.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ